96 дугаар зүйл. Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
96.1.Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
96.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр санхүүгийн тайланд оруулах нэмэлт зүйлийг тогтоож болно.
96.3.Татвартай холбогдон авах нэмэлт тайлбарыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хувьцаат компанийн санхүүгийн тайлангийн агуулга болон нэмэлт тайлбарын талаарх загвар, журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
96.4.Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдэд зориулан жилийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн талаар тайлан бичиж хүргүүлэх бөгөөд тайланд дараах зүйлийг тусгана:
96.4.1.тайлангийн хугацаанд компанийн эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлт, түүний үр дүн, бүтэц, зохион байгуулалт, түүний өөрчлөлт;
96.4.2.тайлангийн хугацаанд компанийн эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;
96.4.3.компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээлэл;
96.4.4.хувьцаат компанийн жилийн тайланд тусгах нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороотогтоосон бол уг мэдээллийн талаар.
96.5.Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.
96.6.Хуульд заасан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт гаргахын өмнө санхүүгийн тайланг аудитын байгууллага шалгаж баталгаажуулна.