10 дугаар зүйл. Салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна.
3.Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ.
4.Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна.