27 дугаар зүйл. Засгийн газраас Ерөнхийлөгчтэй харилцах

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Засгийн газраас Ерөнхийлөгчтэй харилцах

1.Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна.

2.Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа Ерөнхийлөгчид тухай бүр урьдчилан мэдэгдэнэ.

3.Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, саналаа илэрхийлж болох бөгөөд хэрэв өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлнэ.

4.Ерөнхий сайд уг зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хариу өгнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

5.Ерөнхий сайд уг зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна.

6.Засгийн газар нь энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, 26 дугаар зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг Улсын Их Хурлаас хүсэх тухайгаа Ерөнхийлөгчид урьдчилан мэдэгдэж зөвшилцөнө.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө огцрох, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсэх тухай саналыг Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй явдал нь Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.