28 дугаар зүйл. Засгийн газраас Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагатай харилцах
1.Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар Улсын Их Хуралд суудал бүхий намын дээд, төв байгууллагатай шууд, тийм суудалгүй нам хийгээд олон нийтийн бусад байгууллагатай төрийн захиргааны зохих төв байгууллагаар уламжлан, харин төвлөрсөн бус /орон нутгийн чанартай/ байгууллагатай төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны зохих шатны байгууллагаар дамжуулан харилцана.
2.Улсын хэмжээний зохион байгуулалтын бүтэц бүхий олон нийтийн байгууллагууд нь өөрийн үйл ажиллагааны талаархи асуудлаар удирдах дээд, төв байгууллагаараа уламжлан Засгийн газартай харилцана.
3.Засгийн газар нь олон нийтийн байгууллагаас улс орныг хөгжүүлэх, төр, нийгмийн байгууллыг бэхжүүлэх, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангахад тус дөхөм үзүүлэх талаар гаргасан санал, санаачилгыг дэмжих шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тэдгээр байгууллагатай харилцан ажиллана.
ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ