2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар

2.1.Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/-ийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна.

2.2.Үндсэн хуулийн зохих бүлэгт шинээр зүйл нэмснээр түүний дараахь зүйлийн дугаарыг өөрчлөхгүй бөгөөд нэмсэн зүйл, хэсэг, заалтын дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь араб тоогоор дугаарлана. /Хорин тав1дүгээр зүйл г.м/.

2.3.Үндсэн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэгт байгаа заалтын нэр томъёог тодруулах, найруулгыг сайжруулахаар оруулж байгаа заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлт гэх бөгөөд тэрхүү өөрчлөлт нь энэ хуулийн 2.1-д заасан шаардлагыг хангасан байна.

2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.