3 дугаар зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцөл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцөл

3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

3.2.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх / ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

3.3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол түүнийг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт болон мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар онц болон дайны байдал тогтоосныг цуцалтал түдгэлзүүлэн зогсооно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.