4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хууль санаачлагч" гэж Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрыг;
4.1.2."Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг.
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./