10 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход тавих шаардлага
10.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
10.1.1.тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх;
10.1.2.тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх.
10.1.3.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9.7-д заасан дүгнэлтийг гаргуулсан байх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./