9 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага

9.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

9.1.1.Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцид заасан стандарт, удирдамж, зөвлөмжийн нөхцөлийг мөрдөх;

9.1.2.экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах;

9.1.3.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгэх;

9.1.4.биологийн эмгэгт материал, бичил биетний омог, өсгөврийн дээж, хөрс, хөрстэй ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар хил нэвтрүүлэх ба хүлээн авагч улсын холбогдох этгээдэд хүргэх хүртэл сав, баглаа боодол, битүүмжлэлийг задлахгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.