8 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх үүрэг

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх үүрэг

8.1. Улсын байцаагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.1.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл нь бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээ, тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэл, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээтэй тохирч буй эсэхийг шалгах; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.2.бүтээгдэхүүн, түүхий эдийн сав, баглаа боодол, тээвэрлэлтийн нөхцөл нь импортлогч улсын шаардлагад нийцсэн, хаяг, шошго нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах;

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх;

8.1.4.хилээр нэвтрүүлж буй амьтан нэг бүрийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэг хийх;

8.1.5.анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт организм илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.6.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ бусад дагалдах бичиг баримт зөрчилтэй, тээвэрлэлтийн нөхцөл нь энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.7.хорио цээрийн хяналтанд байгаа амьтан, ургамал, түр саатуулагдсан түүхий эд, бүтээгдэхүүнтэй холбогдсон асуудлыг энэ хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх;

8.1.8.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ болон дагалдах бичиг баримт, хорио цээрийн нөхцөлийн талаар зөрчил илрээгүй эрүүл амьтан, ургамал, гэмтэж муудаагүй түүхий эд, бүтээгдэхүүнд импортын гэрчилгээ олгож, улсын хилээр нэвтрүүлэх; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.Улсын байцаагч нь ажлын байр, үзлэг, шинжилгээний багаж, хэрэгсэл болон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг хийх, хорио цээрт оруулж түр саатуулах зориулалтын тусгайлан тоноглож, төхөөрөмжилсөн хашаа, байр, талбай, агуулах, багаж хэрэгсэл, болон устгал хийх байгууламжаар хангагдана.

Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.