7 дугаар зүйл. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1. Гаалийн байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.хорио цээрийн хяналт, шалгалтын талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хангах;
7.1.2.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын болон гаалийн хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийх ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, хяналт тавих;
7.1.3.амьтан, ургамал, хүнснийхээс бусад түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж импортын мэдэгдэл олгох; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1.4.Монгол Улсын хилээр нэвтэрсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний мэдээллийн сан бүрдүүлж, улсын хэмжээнд нэгтгэх, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх;
7.1.5.улсын байцаагчийн хийсэн үзлэг, бичиг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил нь энэ хуулийн 13.1-д хамаарч байгаа бол тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах буюу устгах арга хэмжээ авахуулах;
7.1.6.улсын байцаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэшүүлэх;
7.1.7.гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагатай хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлэх; /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.8.мал, амьтны гоц халдварт өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/, ургамлын хорио цээртэй хөнөөлт организм /цаашид “ургамлын хорио цээртэй зүйл” гэх/ илэрсэн тохиолдолд тухайн хилийн боомт, гүний гаальд хорио цээр тогтоох саналыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран Засгийн газарт оруулах, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг хянах; /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.1.9.шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадлагаа хийх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/