6 дугаар зүйл. Хорио цээрийн улсын хяналт, шалгалт, түүний зохион байгуулалт
6.1.Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хорио цээрийн хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3. /Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/