11 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход тавих шаардлага
11.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
11.1.1.импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл хорио цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх;
11.1.2.экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх.
11.1.3.Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.4.гадаадад гаргах малын үржүүлгийн бүтээгдэхүүний ижил хувийг генийн санд байршуулсан тухай тодорхойлолтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагаас авсан байх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./