12 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэхэд тавих шаардлага

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэхэд тавих шаардлага

12.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэхэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

12.1.1. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан нгөрүүлэх тухай хүсэлтээ энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, зохих мэдэгдэл авсан байх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлийн дэгдэлт гараагүй тайван улс, бүсээс гаралтай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх;

12.1.3.тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чингэлэгийн лац, ломбо бүрэн бүтэн байх.

12.2. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэх үед гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон амраах, услах, тэжээх зорилгоор амьтныг маршрутын дагуу урьдчилан тогтоосон цэгт улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгах үйл ажиллагаанд энэ хуулийн 12.2 дахь хэсэг хамаарахгүй.

12.4. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх замд амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн тохиолдолд гаалийн байгууллага энэ тухай импортлогч, экспортлогч улсын хяналтын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэж, энэ хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.