13 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох
13.1.Дараахь тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:
13.1.1.энэ хуулийн 10.1, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй;
13.1.2.хорио цээрийн хяналт, шалгалтанд ороогүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл зөрүүтэй буюу дагалдах бичиг баримт нь хуурамч болох нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон.
13.2. Энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан үндэслэлээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.
13.4.Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй.