15 дугаар зүйл. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах

15.1.Хорио цээрийн хяналт, шалгалтын явцад дараахь нөхцөл байдал үүссэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана:

15.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан;

15.1.2.тухайн амьтан нь гоц халдварт өвчний халдвартай болох нь оношлогдсон;

15.1.3.тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн;

15.1.4.хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, горим зөрчсөний улмаас түүхий эд, бүтээгдэхүүнд учирсан гэмтэл нь хүн, амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй нь тогтоогдсон;

15.1.5.түүхий эд, бүтээгдэхүүнд үүссэн хими, биологи, цацрагийн бохирдлын түвшин олон улсын стандартын зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн.

15.2.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг тухайн хилийн боомт, гүний гааль байрлаж буй сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу гүйцэтгэнэ.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ амьтныг тарчлаахгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, халдвар үүсгэгчийг бүрэн устгаж чадахуйц аргыг хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.