16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

16.1.Улсын байцаагчийн хяналтын дор мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн дараахь зүйлд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ:

16.1.1.амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон болон эерэг урвал үзүүлсэн амьтан;

16.1.2.ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн;

16.1.3.энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс, тэдгээртэй адилтгах зүйлс;

16.1.4.энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй адилтгах бусад зүйлс;

16.1.5.энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн байсан байр, агуулах, талбай, халдвараар бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, барилга, байгууламж.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүүлсэний үндсэн дээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Зорчигчийн гар тээш болон илгээмжийн хорио цээрийн хяналт, шалгалт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.