17 дугаар зүйл. Зорчигчийн гар тээшийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн шаардлага
17.1.Зорчигчийн хувийн хэрэглээний амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд шаардлагатай тохиолдолд улсын байцаагч анхдагч үзлэг хийнэ.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан үзлэгийн явцад, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, амьтны гоц халдварт өвчин гарсан улс, бүс нутгаас гаралтай болох нь тогтоогдсон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.
17.3. Энэ хуулийн 17.1 дэх хэсэг нь үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй.