18 дугаар зүйл. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний илгээмжид тавих хорио цээрийн хяналт

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний илгээмжид тавих хорио цээрийн хяналт

18.1.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбогдох байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгэнэ.

18.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан нөхцөлийг хангасан, хорио цээрийн анхдагч үзлэгээр ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гэмтэж муудаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг илгээмжээр хил нэвтрүүлнэ.

18.3.Энэ хуулийн 18.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй илгээмжийг илгээгчид мэдэгдэж буцаах буюу устгах арга хэмжээ авна.

Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.