19 дугаар зүйл. Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тавих шаардлага

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тавих шаардлага

19.1.Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь дараахь шаардлагыг хангасан байна:

19.1.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглогдсон байх;

19.1.2.тээвэрлэлтийн өмнө технологийн дагуу цэвэрлэж, ариутгаж халдваргүйжүүлсэн байх;

19.1.3.чингэлэг, хашлагыг нээх үед амьтны хэвтэр, ялгадас, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн асгарахааргүй ачигдсан байх.

19.2. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журмыг гаалийн байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.