20 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд хийх хорио цээрийн үзлэг, шалгалт

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд хийх хорио цээрийн үзлэг, шалгалт

20.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үед дараахь үзлэг шалгалт хийнэ:

20.1.1.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;

20.1.2.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд дагалдах бичиг баримт нь тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэлтэй тохирч буй эсэх;

20.1.3.тээврийн хэрэгсэл нь амьтны гоц халдварт болон халдварт өвчний үүсгэгч, ургамлын хорио цээртэй зүйлсээр бохирлогдсон эсэх.

20.2.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана.

20.3.Үзлэг шалгалтаар тээврийн хэрэгсэлд хорио цээртэй зүйл илэрвэл дээж авч лабораторийн шинжилгээнд өгнө.

20.4.Үзлэг шалгалт хийх үед тээвэрлэгчийн төлөөлөгчийг байлцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.