21 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
21.1.Хорио цээртэй зүйлээр халдварлагдсан тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага, иргэн улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу хийнэ.
21.2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талбайг улсын байцаагч тогтооно.
21.3.Тээвэрлэгч нь тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нөхцөлөөр хангана.