22.1. Амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлийн голомт үүссэн бүс нутгаас амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг хилийн боомт дээр ирмэгц гаалийн байгууллагын шийдвэрээр хорио цээрт оруулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.2.Энэ хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хорио цээрт оруулсан тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.
Импорт, экспортын өмнөх хяналт, баталгаажуулалт