23 дугаар зүйл. Импортын мэдэгдэл
23.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох иргэн, хуулийн этгээд хүсэлтээ мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дор дурдсанаас доошгүй хугацааны өмнө гаргана: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.1.1.салаа туурайтай амьтан, адуу импортлоход 60 хоног;
23.1.2.тахиа, галуу, нугас, цацагт хяруул, гургууль зэрэг тэжээвэр шувуу импортлоход 40 хоног;
23.1.3.таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоног;
23.1.4.Энэ хуулийн 23.1.1-23.1.3-т зааснаас бусад амьтан, ургамал, түүхий эд, зарим бүтээгдэхүүнийг оруулахад 20 хоног.
23.2. Хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд нь дараахь мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийн хамт ирүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.2.1.амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах бичиг баримт;
23.2.2.импортлогч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.2.3.амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл;
23.2.4.нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа;
23.2.5.түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал, /хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт/ савлалт, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл.
23.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.1. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгож, хилийн боомт, гүний гаалийн улсын байцаагчид хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.3.2.зөвшөөрөгдөх эрсдэлийн хэмжээнээс хэтэрсэн, түүнийг бууруулах боломжгүй тохиолдолд хүсэлт гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./