24 дугаар зүйл. Импорт, экспортын өмнөх хорио цээрийн хяналт, шалгалт, баталгаажуулалт

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Импорт, экспортын өмнөх хорио цээрийн хяналт, шалгалт, баталгаажуулалт

24.1.Хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол импортлох салаа туурайтныг 21, адууг 15, тахиа, нугас, галуу, цацагт хяруул, гургуулийг 21, ургамлын үр 60, ургамлын суулгац, үржүүлгийн материалыг 30 хоногийн хугацаанд экспортлогч улсын нутаг дэвсгэр дээр хорио цээрийн хяналтад оруулна.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан амьтныг үржлийн болон эдэлгээний зориулалтаар импортлох бол хорио цээрийн хяналтад байх хугацааны турш өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, биеийн халууныг хэмжин тэмдэглэл хөтөлнө.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан амьтан, ургамлыг экспортлоход импортлогч улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн хорио цээрт оруулж, үзлэг, шинжилгээ хийнэ. Шинжилгээг олон улсын стандартад нийцсэн аргаар хийнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.