25 дугаар зүйл. Импортын, олон улсын мал эмнэлгийн, ургамлын хорио цээрийн гэрчилгээ /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Импортын, олон улсын мал эмнэлгийн, ургамлын хорио цээрийн гэрчилгээ /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1. Импортын гэрчилгээг экспортлогч улсын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаас олгосон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон импортын мэдэгдэл, шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, импортын гэрчилгээ нь олон улсын амьтны халдварт өвчний болон ургамал хамгааллын байгууллагын баталсан загварын дагуу хийгдэж, экспортлогч, импортлогч улсын харилцан тохиролцсон хэлээр бичигдсэн байна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.4.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээг тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг ачуулахын өмнө 24 цагийн дотор олгосон байна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөгдөх эрсдэл /Энэ бүлгийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.