4 дугаар зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл

4.1.Энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтад хамруулна:

4.1.1.бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл, үржлийн өндөг;

/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.2.мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос, ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа, залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;

4.1.3.байгалийн болон таримал дээд, доод ургамал, мод, тэдгээрийн үр, суулгац, хэсэг;

4.1.4.үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээл, үрлэн кофе, хөнгөн болон хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ургамлын гаралтай бусад түүхий эд, ургамлын хатаадас, цуглуулга, тасалбар, зүсмэл мод, түүний хэсэг, бүх төрлийн жимс, жимсгэнэ, гурил, будаа, элсэн чихэр, амтлагч зэрэг ургамлын гаралтай аливаа зүйлс;

4.1.5.цус болон цусны ийлдэс, сийвэн;

4.1.6.ангийн олзвор;

4.1.7.төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой, шавьж, бичил биетний өсгөвөр, биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организм;

/Энэ заалтад 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.1.8.амьтны хүүр, сэг, ялгадас, эмгэгт материал;

4.1.9.хөрс, хүлэр, чулуу;

4.1.10.тээврийн хэрэгсэл, чингэлэг, сав, баглаа боодол, чигжээс, зөөлөвч, дэвсгэр, хашлага, хөвөнгийн "хөөвөр", амьтны тоног хэрэгсэл, уяа татлага.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.