13 дугаар зүйл. Цэргийн тагнуулын байгууллага

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2015-07-09-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-07-09-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

13.1.Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.

13.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.

13.3.Цэргийн тагнуулын байгууллагын дүрмийг Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.

13.4.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.