26 дугаар зүйл. Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмж, тусламж
26.1.Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
26.2.Гадаадын тусгай алба, байгууллага болон гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулагдсан бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэж байгаа тагнуулын ажилтанд тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно.
26.3.Тагнуулын ажилтан нь хууль тогтоомжид заасан бусад тусламж авах эрхтэй.