4 дугаар зүйл. Технологи дамжуулах үйл ажиллагааны зарчим
4.1.Технологи дамжуулах үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:
4.1.1.технологи дамжуулах үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцсэн байх;
4.1.2.технологи дамжуулах үйл ажиллагаанд төрийн зохицуулалт, чөлөөт өрсөлдөөнийг хослуулах;
4.1.3.дамжуулах технологи нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал, амьтанд сөрөг нөлөөгүй байх;
4.1.4.техник, технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглахад чиглэгдсэн байх;
4.1.5.эдийн засгийн хөшүүргээр технологи дамжуулах үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;
4.1.6.технологи дамжуулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй оролцох.