5 дугаар зүйл. Технологи дамжуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх
5.1.Технологи дамжуулах талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.технологи дамжуулах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.1.2.төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын технологийн шинэчлэлийг эдийн засгийн баталгаагаар хангах;
5.1.3.технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогчид үзүүлэх урамшуулалт, хөнгөлөлт, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох;
5.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.