6 дугаар зүйл. Технологи дамжуулах талаархи технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь технологи дамжуулахтай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.технологи дамжуулах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, технологи дамжуулах үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлоготой нийцүүлэн зохицуулах;
6.1.2.технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран эрх олгох, холбогдох дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.3.технологи дамжуулахтай холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
6.1.4.тэргүүний технологи нэвтрүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран төсөл зарлаж шалгаруулах, тэргүүний технологи ашиглах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, санаачилгыг дэмжих;
6.1.5.технологи эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулах;
6.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Технологийн түвшний үнэлгээ