24 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Монголбанк нь банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах, банканд албадлагын арга хэмжээ авах, үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, арга хэмжээ авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээний хүрээнд онцгой дэглэм тогтоосон үед санхүү, банкны тогтолцоог эрсдэлээс хамгаалах зорилгоор зээл олгож болно.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/