42 дугаар зүйл. Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох

Дор дурдсан үндэслэлийн аль нэг байвал дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсан гэж тооцно:

1/ товлон зарласан цагаас өмнө буюу эсхүл 1-ээс дээш цагаар хойшлуулж эхэлсэн;

2/ товлон зарласнаас өөр газар явуулсан;

3/ үнийн саналын дарааллыг алдагдуулсан;

4/ хорооны төлөөлөгчгүйгээр эхэлсэн, явуулсан;

5/ үнийн санал хэлж дуусаагүй байхад буюу дохио өгөөгүйгээр хаасан;

6/ үнэ хаялцуулахад хөтлөгч ба хорооны төлөөлөгч, эсхүл бүртгэгдээгүй этгээд оролцсон;

7/ дуудлагын худалдааны зарлалд заасан бусад болзлыг зөрчсөн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.