1. Уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Төсөл шалгаруулах тухай зар, мэдээнд энэ хуулийн З6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллээс гадна дараахь зүйлийг заавал тусгана:
1/ хувьчлагдах эд хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
2/ төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд;
3/ шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа;
4/төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх эцсийн хугацаа;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/ гэрээний ерөнхий нөхцөл;
6/ уралдаант шалгаруулалтад дэнчин /хураамж/-гийн үнэ, хэмжээ, нэр төрөл.