48 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага
1. Уралдаант шалгаруулалтад оролцогчид дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:
1/ эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай;
2/ мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй;
3/ төслийг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх;
4/ мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх;
5/ төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
6/ дэнчингээ хугацаанд нь тавьсан байх.
2. Уралдаант шалгаруулалтад оролцогчоос гаргасан эд хөрөнгийн баталгаа нь банк болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад барьцаалсан хөрөнгө байж болохгүй.
3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьчлагдах эд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцэн нэмэлт шаардлага тавьж болно. Нэмэлт шаардлагыг төсөл шалгаруулах зар, мэдээнд заавал тусгаж, мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/