49 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
Оролцогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
1/шалгаруулах төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэх, зар мэдээнд заасан хугацаанд ирүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/ Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу оролцогч нь шалгаруулах төслийг битүүмжилж өөрийн биеэр, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар дамжуулан бичгээр хүргүүлнэ. Шалгаруулах төслийг цахим хэлбэрээр хүргүүлэх тохиолдолд оролцогч нь цахим гарын үсэг хэрэглэнэ. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/ хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон уралдаант шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах.