57 дугаар зүйл. Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах

1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа:

1/ төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн зарим хэсэг / хувьцаа, ногдол хувь/ -ийг хөрөнгө оруулагчид худалдах;

2/ төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах;

3/ төрийн өмчит хуулийн этгээдийн өрийг бусад этгээдэд худалдан барагдуулж уг этгээдэд өр төлсөн хэмжээгээр төрийн өмчийн хувьцаа эзэмшүүлж тус тус болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль ч тохиолдолд талууд өр барагдуулах, хувьцаа эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүнд хувь нийлүүлэх хөрөнгөө харилцан тохиролцсоны үндсэн дээр үнэлж, үйлдвэрлэл, түүнийг удирдах үйл ажиллагааны талаар харилцан хүлээх эрх, үүргийг Нөхөрлөл компанийн тухай хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тусгана.

3. Хамтарсан үйлдвэрийн талаархи бүхий л харилцаанд төрийн өмчийн төлөөлөгчийн үүргийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний томилсон этгээд гүйцэтгэнэ.

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.