18 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

18.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төсвийн төслийг буцаана.

18.3.Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсвийн тусгай шаардлагыг хангаагүй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.