8 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдол
8.1.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг дараахь тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно:
8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад "0", эсхүл түүнээс бага, хасах хувьтай бол;
8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.
8.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас гадна Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын Монголбанкнаас зарласан тухайн оны эцсийн албан ханш нь өмнөх оны мөн үеийн албан ханшаас 15 хувь ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ