10 дугаар зүйл. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүрэг

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙÕÎÒ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ÒÓÕÀÉ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-05-16

10.1.Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.хот байгуулалтын салбарын норматив, эрх зүйн бусад актын төсөл болон тэдгээрийг боловсруулах, өөрчлөх тухай санал оруулах;

10.1.2.орон нутаг дахь хот байгуулалтын бодлого боловсруулахад ерөнхий төлөвлөгөө, тохижилт, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтөд үндэсний хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн шийдэл тусгах санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.3.зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

10.1.4.хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх;

10.1.5.орон нутгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулж, Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг өдөр тутмын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

10.1.6.барилга байгууламжийг барьж байгуулахаас өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр, барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулах;

10.1.7.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;

10.1.8.инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавигдах үндсэн шаардлага

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.