4 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
4.1.Засгийн газар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;
4.1.2.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах үүрэгтэй Зохицуулах хорооны дүрмийг батлах; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.3.усны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
4.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.