5.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, дүрэм, нийтлэг мөрдөх журам, заавар батлах, стандартыг хянах;
5.1.2.Усны тухай хуулийн 10.1.4-т заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан гадаргын болон гүний усны экологи, эдийн засгийн үнэлгээг мөрдүүлэх;
5.1.3.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын төрийн өмчийн барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх;
5.1.4.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг усны хэрэглээний хандлага, усны нөөц, ашиглаж болох боломжит нөөц, усны менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах;
5.1.5.гамшиг болон аюул үүссэн тохиолдолд ус хангамжийн талаар мөрдөх журам батлах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.6.үйлдвэрийн газрын технологийн хэрэглээний усыг дахин ашиглахтай холбогдсон норм, дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
5.1.7.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын хэрэглээний халуун, хүйтэн ус, ариутгах татуургын норм, дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
5.1.8.гадаргын болон хөрсний ус зайлуулах системийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, холбогдох дүрэм, журмыг батлах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.9.лагийг тээвэрлэх, боловсруулах, ашиглах, устгахтай холбоотой журам, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./