6 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
6.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж болон дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;
6.1.2.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх, төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6.1.3.орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
6.1.4.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан байгуулах, түүний байнгын ажиллагааг эрхлэх, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
6.1.5.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудлаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./