7 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
7.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого боловсруулан, биелэлтэд хяналт тавих, энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
7.1.2.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох;
7.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.