5 дугаар зүйл. Үндэсний хорооны бүрэн эрх

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Үндэсний хорооны бүрэн эрх

5.1.Үндэсний хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.биоаюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх, биотехнологийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.2.биоаюулгүй байдлыг хангах журам, төлөвлөгөө боловсруулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулах;

5.1.3.хувиргасан амьд организмыг улсын хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах;

5.1.4.хувиргасан амьд организмыг гарган авахаар боловсруулсан төслийг хянан хэлэлцэх, гарган авсан хувиргасан амьд организмыг ашиглах эсэх талаар дүгнэлт гаргах;

5.1.5.биоаюулгүй байдлыг хангах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;

5.1.6.хувиргасан амьд организмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу устгах ажлыг зохион байгуулах;

5.1.7.энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах.

5.2.Үндэсний хорооны аливаа шийдвэр нээлттэй байх бөгөөд гаргасан шийдвэрээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ГАРГАН АВАХ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.