29 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага
29.1./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.2./Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.4.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтныг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
29.5.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Хөдөлмөрийн төв бирж ажиллана.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.6.аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь улсын төсвөөс санхүүжинэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
29.7.аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын дүрмийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
29.8./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.9.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
29.9.1.энэ хуулийн 22.1.2-т заасан хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн төсөвт жил бүр тусгуулах талаар санал боловсруулах;
29.9.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих;
29.9.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийт ажлын байр, шинээр бий болсон, байхгүй болсон болон сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг ажил олгогчоос гаргуулан авах;
29.9.4.ажил хайгчийг тохирох ажлын байранд зуучлах;
29.9.5.энэ хуулийн 9.2-т заасан санал, дүгнэлт гаргах, хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаанд хяналт тавих;
29.9.6.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийг байгууллага, иргэнд сурталчлах;
29.9.7.аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд ажил олоход хүндрэлтэй иргэдийн бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх;
29.9.8.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;
29.9.9.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.9.10.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.9.11.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.9.12.хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, хяналт тавих.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.9.13.энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.9.14.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
29.10.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.10.1.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн урт болон богино хугацааны төлөв байдлыг судлах, хэтийн тооцоо боловсруулах;
29.10.2.хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээр иргэн, ажил олгогчийг хангах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах;
29.10.3.хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, нийтэд үйлчлэх;
29.10.4.энэ хуулийн 9.2-т заасан санал, дүгнэлт гаргах;
29.10.5.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээнд холбогдсон байгууллагыг программ хангамж болон мэргэжил, арга зүй, техникийн удирдлагаар хангаж, мэдээллийн нэгдмэл орчинд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
29.10.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
29.11.Хөдөлмөрийн бирж нь энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.11.1.хөдөлмөрийн зах зээлд оролцогчийг бүртгэх, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
29.11.2.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох;
29.11.3.ажилд зуучлах;
29.11.4.нийт болон сул чөлөөтэй ажлын байр, шинээр бий болсон, байхгүй болсон ажлын байрны, түүнчлэн ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэний зэрэг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулан авч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах;
29.11.5.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;
29.11.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
29.12.Хөдөлмөрийн бирж нь нэг цэгийн үйлчилгээний танхим, техник хэрэгслэлээр хангагдаж, хэрэглэгчид мэдээллийн интернэтийн орчинд ажиллах боломжийг хангасан, зохих мэдлэг, ур чадвар эзэмшсэн үйлчилгээний ажилтантай байх нийтлэг шаардлагыг хангасан байна.
29.13.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан /хөдөлмөрийн алба/ нь энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
29.13.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд хамрагдах иргэн болон үйлчилгээ үзүүлэгч, ажил олгогчийн бүртгэлийг хөтөлж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах;
29.13.2.нутаг дэвсгэрийн хэмжээнд ажиллах хүчний болон ажлын байрны холбогдолтой мэдээ, мэдээллийг ажил олгогчоос гаргуулан авч, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хөдөлмөрийн биржид хүргүүлэх;
29.13.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах иргэний хэрэгцээг тодорхойлох;
29.13.4.хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээр иргэн, ажил олгогчийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийг сурталчлах;
29.13.5.хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.13.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.