30 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллага, Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллага, Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

30.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1.төрийн бодлогын үндэслэл, чиглэлийг боловсруулж, хууль тогтоомж, дүрэм, журам, төсөл хөтөлбөрийн болон бусад шийдвэрийн төсөлд тусгуулах, шийдвэрлүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;

30.1.2.хууль тогтоомж, дүрэм, журам, төсөл, хөтөлбөрийн болон бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ, салбарын хүрээний болон салбар дундын зохицуулалт хийх;

30.1.3.хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандарт, нормативыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих.

30.1.4.хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох, богино, дунд хугацааны болон хэтийн зорилтыг боловсруулах;

30.1.5.хөдөлмөр эрхлэлтийн байгууллагыг бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

30.1.6.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эх үүсвэр, төсөв, тусгай зориулалтын сан, төсөл, хөтөлбөрийн хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, зарцуулалтад хяналт тавих, үнэлж дүгнэх;

30.1.7.хөдөлмөрийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхижуулах сургалт зохион байгуулах;

30.1.8.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтын бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах;

30.1.9.Үндэсний зөвлөлийн зөвлөмж, санал, дүгнэлтийг хэлэлцэх, хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

30.1.10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр уг хөрөнгийг нөхөн төлүүлэх, санхүүжилтийг зогсоох, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

30.1.11.ажилгүйдлийн даатгалын тэтгэмжтэй холбогдсон иргэний санал, гомдлыг судалж шийдвэрлэх;

30.1.12.хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад шаардлагатай мэдээлэл, тооцоо, судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.1.13.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

30.1.14.хөдөлмөр эрхлэлтийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төлөв байдлын болон ажиллах хүчний ур чадварын хэрэгцээний судалгааг тодорхой давтамжтайгаар хийх, мэргэшсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, хэтийн тооцооллын загвар боловсруулах,

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

30.1.15./Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

30.1.16.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгийн хуваарилалтын төслийг боловсруулах, батлуулах, хөрөнгийг баталсан хуваарийн дагуу зарцуулах, хяналт тавих, тайлагнах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

30.1.17.аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж, гадаадад ажиллах хүч илгээх болон гадаадаас ажиллах хүч авахад зуучлах байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

30.1.18.хууль тогтоомжид заасан бусад эрх.

30.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.2.1.энэ хуулийн 22.1.2-т заасан хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн төсөвт жил бүр тусган батлах;

30.2.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээ, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авах;

30.2.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн талаар тайлан, мэдээллийг сонсох, энэ хуулийн 30.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан арга хэмжээг авах;

30.2.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

30.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3.1.энэ хуулийн 22.1.2-т заасан хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусгуулах талаар жил бүр санал боловсруулах;

30.3.2.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, хянах;

30.3.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах ажил олоход хүндрэлтэй иргэдийн талаарх мэдээлэл, судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;

30.3.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.