13 дугаар зүйл. Тусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлэх
13.1.Анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч нь өөрийн хөрөнгийг тусгай зориулалтын компанид гэрээний үндсэн дээр шилжүүлнэ.
13.2.Хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжүүлснээр тухайн хөрөнгөтэй холбоотой аливаа эрх, барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга, санхүүгийн хэрэгсэл хамт шилжсэнд тооцно.
13.3.Баталгаат үнэт цаасны төлбөрийг бүрэн төлсний дараа үлдсэн хөрөнгө нь тусгай зориулалтын компанийн өмч болно.
13.4.Дараахь тохиолдолд хөрөнгө оруулагч болон тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан гуравдагч этгээдээс бусад этгээд баталгаат үнэт цаасаар хүлээсэн төлбөрийн үүрэг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд тусгай зориулалтын компанийн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй:
13.4.1.хөрөнгийг зах зээлийн бодит үнээр худалдан авсан;
13.4.2.үүсгэн байгуулагч, худалдагч үйлчилгээ үзүүлэгч нь хөрөнгө оруулагч буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгээр хөрөнгийг, эсхүл хөрөнгөөс олох орлогыг бусдад шилжүүлэх, барьцаалах, арилжих, эргүүлж олж авах, буцаан худалдаж авах, ашиглах зэргээр захиран зарцуулсан;
13.4.3.анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч, хөрөнгийг солих нөхцөлгүйгээр худалдсан буюу тусгай зориулалтын компани хөрөнгөтэй холбоотой эрсдэлийг хүлээсэн бол.