18.1.Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авч, Зохицуулах хорооноос тогтоосон хэрэглэгчид худалдах болон цахилгаан экспортлох эрхийг олгоно.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2.Зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй:
18.2.1.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хүрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;
18.2.2.аж ахуйн харилцааны дүрэм боловсруулах, батлуулах;
18.2.3.хэрэглэгчийг метан хийгээр гэрээний дагуу хангах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/